СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Казахстаны Засгийн газар огцорчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Казахстаны эрх баригчид шатахууны үнийг нэмсний улмаас олон мянган иргэн жагсаж, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онц байдал зарлаад байгаа билээ. Тэгвэл тус улсын Засгийн газар огцрох хүсэлт гаргасныг Токаев хүлээж авсан гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн зарлигт "Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэж байна. Казахстан Улсын Ерөнхий сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр Смаилов Алихан Асхановичийг томилов" хэмээн бичсэн байна.

Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Аскар Мамин 2019 оны 2 дугаар сараас хойш тус албыг хашиж байсан бол Смаилов нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан аж.

Түүнчлэн

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.