СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Казахстаны иргэд шатахууны үнийн өсөлтийн улмаас жагсаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Казахстаны эрх баригчид шатахууны үнийг нэмсний улмаас тус улсын хэд хэдэн томоохон хотод олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Улмаар жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн хурцадсан тул Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарим бүс нутагт хоёр долоо хоногийн онц байдал зарласан байна.

бөгөөд үүнийг эсэргүүцсэн иргэд олноороо жагссан аж. Тус улсын хамгийн том хот болох Алматыд өнгөрөгч мягмар гаргийн шөнө хэдэн мянган жагсагч цугларч, гудамж дахь автомашинуудыг шатааж эхэлсний дараа цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Энэхүү мөргөлдөөний үеэр хэд хэдэн цагдаагийн алба хаагч гэмтэж бэртсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Харин Ерөнхийлөгч Токаев Засгийн газрын байр руу халдсан жагсагчдын үйлдлийг "туйлын хууль бус" гэж тодорхойлсон бөгөөд Алматы хот болон Мангистау мужид онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн орон даяар интернэт холболт тасарсан гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн, Казахстаны Засгийн газар өнөөдөр хуралдаж, "улс орны тогтвортой байдлыг хангахын тулд" шатахууны үнийг бууруулна гэж Ерөнхийлөгч Токаев зарласан бөгөөд жагсагчдыг хариуцлагатай хандахыг уриалсан хэдий ч эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.