СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эдгээр газруудад камер байрлуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар Нийтийн, мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Дээрх хуулиудад орсон онцлох заалтуудыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: 

-Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн гол агуулга нь цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Цаашид бид дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг хуулиар зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа.

Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Цаашид камерын нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож байгаа" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.39

Aris aa l xamgaalax ym xiigel ywaad baidag nuhur shvv ene nymbaatar aaw eej ni baidag bol umnuus ni icheesee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.