СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-17

LIVE: Х.Нямбаатар: Ял эдэлж байсан эсэх талаарх мэдээлэл хувь хүний нууц болж байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Кибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн болдлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хууль, эрх зүйн орчинг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа.

УИХ-ын чуулганаар Нийтийн, мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг эцэслэн баталлаа.

Ингэснээр

Дээр дурдсан хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрд хадгалагдаж байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалтай, хаалттай гэсэн гурван ангилахаар болж байгаа.

Нээлттэй мэдээллийн жагсаалтад:

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой
  • Хот болон газар зохион байгуулалт, төлөвлөлт түүнд орж байгаа нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээлэл
  • Бүх төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл
  • Газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүх л мэдээлэл
  • Тухайн байгууллагын ашиг, алдагдлын тайлан
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон Үндэсний баялгийн санд оруулж байгаа орлогын хэмжээ, хөрөнгийн хэмжээ
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахдаа холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх
  • Шинээр баригдаж байгаа барилгад гэрээлсэн хүмүүс тухайн барилга нь хэзээ ашиглалтад орох, хэзээ улсын комисс авах энэ бүхий л мэдээлэл
  • Тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэр олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ
  • Газар ашигласны төлбөрүүд
  • Улс төрийн намуудын дүрэм, гишүүнчлэл, түүнд оруулж байгаа хандив, хөрөнгө зэрэг мэдээлэл
  • Зүй ёсны монополь давамгай байдалтай ААН-ийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл. Өөрөөр хэлбэл нефть импортлогч компаниуд АИ-92 шатахууныг хэдэн төгрөгөөр жижиглэнгээр зарж байгаа үнийн дүнгийн бүрдэл ямар учраас 2220 төгрөг болж байгаа талаар мэдээлэл
  • Төрийн сангийн зардлаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа иргэдийн талаарх мэдээлэл
  • Нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан бүхий л мэдээллүүд нээлттэй мэдээллийн жагсаалтад багтаж байгаа. Нээлттэй өгөгдлийг төлбөртэйгөөр өгөхөөр энэ хуульд тусгасан байна.
  • Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн гол агуулга бол цахим орчин дахь хүний эрхийн олон зөрчлүүд гарч байгаа. Тэгэхээр цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар тусгасан.

Цаашид бид нар дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүй талаар зохицуулалт гаргаж өгсөн.

Тухайлбал, . Камерыг нийтийн эзэмшлийн газар, нийтийн аюулгүй байдлын үүднээс байршуулахаар болсон. Цаашид хэн дуртай нь дүү, дүрсний бичлэгийг үзэхийг хориглох зохицуулалт гаргаж байгаа.

Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд шинээр хүний биометрик / хурууны хээ, нүүр, царайны зураг генетик, цахим гарын үсэг, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, ял эдэлж байсан эсэх талаар мэдээллийг хувь хүний нууцад оруулж, хуулиар хамгаалахаар болсон.

Уг хууль . Дээрх хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ тухайн хүнээс зөвшөөрөл авах ёстой гэж тусгажээ.

Цахим гарын үсгийн тухай хууль:

-Цахим гарын үсэг нь цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцээрийн том баталгаа болгож өгч байна. 10 жилийн өмнөөс цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан ч одоогийн байдлаар нийт 40 мянга орчим л иргэний гарын үсэг байдаг. . Дөрвөн жилд нэг удаа шинэчилнэ. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрд тоон гарын үсэг олгох ажил эхэлнэ. Тоон гарын үсгийг иргэдийн цахим үнэмлэхэд байршуулна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.