СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-26

ТЦА-наас зам дээр давс цацсан автомашиныг торгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

СХД-ийн Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уг үйлдлийн талаар СХД-ийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгаас бид тодруулга мэдээлэл авч хүргэсэн.

Гэтэл тээврийн цагдаагийн албанаас тухайн давс цацаж байсан автомашины жолоочийг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн, зөрчлийн тухай арга хэмжээ авч, торгожээ.

Дүүргүүдэд давс, тусгай бодис цацдаг зориулалтын техник хэрэгсэл хангалтгүй байгаагаас болж ажилчид зам дээр нүцгэн гараараа давс цацаж, ажлаа нугалахад хүрсэн. ТҮК-ийхнийг ингэж ажиллахад хүргэсэн шат шатны дарга нар, ХАБ-ын инженер давхар хариуцлага хүлээх ёстой байтал ажлаа хийж байсан жолоочийг торгох нь хуулийн дагуу үйлдэл мөн үү

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.97

Муу нь муу даа Муна гадсандаа гэж

Зочин
3 жилийн өмнө
103.229.121.215

Тийм байдалд оруулсан удирдлага нь торгуулиа төлнө биз

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.116

Өмнөх жилуждэд дан машин дээрээсээ гараар цацаж байгаа харагддаг шүү дээ

иргэн
3 жилийн өмнө
202.179.24.17

Жолоочийг нь биш Үүрэг даалгавар өгч ажиллуулсан цаад Эзэдий нь торгох байсийн, ТЦА Иргэд жолооч нарт Эр бяраа гаргаж байхаар Дарга даамалуудтай нь хариуцлага тооцмоор юм даа, Муу муудаа Дээрэлхүү гэж,,,,,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.