СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-23

ТҮК-ийн ажилтнуудыг гараар нь давс цацуулж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй үйлдэл юм

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Замын халтиргаанаас сэргийлэх зорилгоор гудамж талбайд давс цацдаг. Гэвч СХД-ийн Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уг үйлдлийг СХД-ийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгаас тодрууллаа.

Дэлхийн улс орнууд авто замуудад үүссэн халтиргаа гулгаагаа техник технологийн дэвшлээр шийдэж цэвэрлэдэг бол манайд тохижилт үйлчилгээний ажилтнууд гараараа цас цэвэрлэж, давс цацдаг байдал жил бүр давтагдсаар байна. Манай улс халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс цацдаг аргадаа мэргэшээд 20 гаруй жил болсон гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаагүй эрхийн зөрчсөн энэ үйлдэл нь жилийн жилд үргэлжилсээр байна. Татвар төлөгчдийн мөнгөөр шашны соёлыг дэлгэрүүлэх хөшөө барихын оронд хамгийн наад зах нь хотын дүүргүүдийнхээ зам талбай цэвэрлэх техник хэрэгсэл авах хөрөнгийг төсөвлөж өгөх хэрэгтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.