СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХААН банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг шүгэл үлээгч гэж үзэх үндэслэлгүй гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Livetv.mn сайтын уржигдрын дугаарт "Авлига авсан ХААН банкны ажилтан, авлига өгсөн хоёр иргэнийг гурвууланг нь яллажээ" гэсэн мэдээллийг уншсан уншигчид "Шүгэл үлээгчээ яллачихав уу. Авлига өгсөн нь яллагдаад байвал хэн илчлэх юм бэ" хэмээн бухимдлаа олонтаа илэрхийлсэн байсан. Үүнд АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалаг "ХААН банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг шүгэл үлээгч гэж үзэх үндэслэлгүй" хэмээн тайлбарлалаа. 

Хэргийг нэхэн сануулбаас, ХААН банкны ажилтан Т.Ууганбаатар иргэдээс хахууль авсан хэргийг шүүхээр шийдвэрлэж, түүнд ял оноосон. Гэвч олон нийтийн сүлжээнд “Шүгэл үлээгчийг яллалаа” гэж хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. ХААН банкнаас 150 сая төгрөгийн зээл авахын тулд Т.Ууганбаатарт хахууль өгсөн иргэд үнэхээр шүгэл үлээгч мөн, эсэх талаар тодруулахад, 

АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалаг:  

-ХААН банкны “Хархорин” салбарын харилцааны менежер Т.Ууганбаатар нь иргэн Ц.Нямдаваагийн дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан 150 сая төгрөгийн зээл авах хүсэлтийг судалж, олгуулахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 15 сая төгрөг хахуульд авсан, , энэ хэрэгт Ц.Нямдаваагийн нөхөр Г.Мөнхбаясгалан хамтран оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зээлийн хувийн хэрэг, барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. байна. Мөн .

-Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж танайд өөрсдөө хандсан. Гэтэл тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй гэж үзэх хүмүүс байна.

-. Гэтэл энэ хэргийн хувьд тийм нөхцөл байдал анхнаасаа үүсээгүй. Харин талууд урьдчилан тохиролцож, хахуулийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байгаа. Тэгэхээр.

-Банкны ажилтны зүй бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчид гэж тэднийг үзэх хүмүүс байр суурь илэрхийлж байгаа. Ийм маягаар шүгэл үлээгчдийг яллаад байвал авлигатай хийх тэмцэлд ахиц дэвшил гарахгүй гэсэн шүүмжлэл гарах болсон?

-Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд .

Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. . Харин урьдчилан амлаж бусдад хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага ногдуулсан асуудал л байгаа юм. Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой гэдгийг онцлон хэлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

юугсэн үгийн

зочин
3 жилийн өмнө
202.126.90.58

монголын шүүх мундаг байгаа биз дээ

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.202

Зээлийг нь гаргаж өгөхгүй элдэв шалтагаар дарамтлан буцаагаад байдаг биз. Хэн ч амаараа мөнгө авы гэж хэлдэггүй үйлдлээрээ л дарамтлаад байдаг. Тэрийг нь ойлгоод мөнгөө өгчихөөд тэгээд АТГ д хандсан байж таарна. Гол нь өөрсдөө хууль бус үйлдлийг буруу шааж шүгэл үлээж л очсон хэрэг. гэтэл ингээд өгсөнг нь, тэр тусмаа өөрсдөө ирж хэргийг илчилсэний төлөө хэрэгтэн болгоод байвал хэн очихов дээ. Иргэдийг АТГ авилгал авагч болон шорон 2н дунд хавчиж байна гсн үг шүү дээ.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.239

АТГаа татан буулгавал таарна үхснннн хэнд хэрэгтэйн

АТГ байгаа оносонгүй
3 жилийн өмнө
66.181.185.21

зээл гаргахад 15 саяын ханштай шүү гэж банкны ажилтан тодорхой тоо хэлсэн байгаа болоод аргагүйдэж өгсөн байна шүгэл үлээгч биш гэхэд яллаж байдаг нь дэндүү тэнэг харгис шийдвэр юмаа, хэн ингэж хандахад шударга бусыг илчлэх вэ дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.