Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт дахин хэлэлцлээ.
Тэрбээр иргэн Г.Мөнхбаясгалан, түүний эхнэр Ц.Нямдаваа нарын 150 сая төгрөгийн зээл авах хүсэлтийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлснийхээ хариуд буюу ажлаа хийснийхээ төлбөрт зээлийн 10 хувь болох 15 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь тус шүүх өнгөрсөн зургадугаар сард ХААН банкны дээрх албан тушаалтныг зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм.
Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар ийнхүү дахин хэлэлцлээ. Улмаар Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Харин Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, зорчих эрхийг нь нэг жил хасах ял шийтгэжээ.
Хэдийгээр Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад хандсан боловч хясан боогдсоны улмаас хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болоогүй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм байхад яаж авилгыг зогсоох вэ дээ
Авилгачид зориуд хүмүүсийг залхаах гэж ийм хууль гаргаж байгаа
энэ том толгойнууд дан өөрсдийн хар толгойгоо хайцайлах хууль дүрэм гаргана. Ингэхээр авилгачид улам буглах бус уу. Харин ч илчилсэн хүнд нь халгаагүй бж авилгаасаа салж нар мандна .
Ганцхан банк биш бүх төрийн алба Монголд адил шүү. Ажилаа бүтээхийн тулд л өгсөн шүүдээ.тэрнээс илүү гарсан мөнгө гэж байхгүй. Тэд чинь аваад сурчихсан өгөхгүй л бол ажил бүтэхгүй, хясна,хавчина, хойшлуулна, гэх мэт. Миний бодлоор өгснийг нь биш. Авсныг нь шүүвэл хахуул арилна олонч хэрэг илрэх болуу
Ийм байхад хэн авлагын шүглийг үлээх юм бэ, монголын хууль үнэн бүтэхгүйэ сда
avsaniig shiitgeh heregtei , ajil butehgui bolohoor arga baragdaad ogch bgaa bhdaa
Хахуул авсан нь ял оноо мэдвүү шүүхийн ажилчидаа
Хахуул авсандаа ялаа оноо
Huuee yamar utgaggui huuli geheeree avilgachidiig ileuulseniihee toloo ooroo shiitguuldeg bnaa
Нийт ард түмэнд сануулга өгөөд л байна л даа :( ман сдакууд
Iim shiidwer gargasandaa ichdeggvi ym baihdaa minii bodloor hursundeer buuhgvi aldaatai gej oilgogdoj bna shvvhiin neriig shalnii alchuur bolgood bna ene baidal uurchlugdun gej itegseerel....
Авилга авсанд нь ял оноож, авилга илчилсэнг урамшуулах хэрэгтэй!!! (Яаж багасах алга болох вэ?)
Авилга зогсож арилахгүй тэрбумаар нь шаасан нөхөдөө яллаач ээ энэ хууль шүүх нэг л биш ээ хэдхэн саяыг сүр бадруулан яллана тэрбумуудыг хялбаршуулна сда гэж
Новш юм даа авилга илчилсэний төлөө лайгаа үүрч бгаа юм уу яаж ингэж байж авилгалыг зогсоох бэ дээ.
Шударга бус шүүгчийг зайлуул
Авилгачдыг хамгаалсан хууль
Хэдийнээс л ийм шдээ гайхах юм ер алга
Авлига авсан банкны ажилтан Ууганбаатарт ял оноогоогүй гэж үзэж болохоор шийджээ.
Шүүх өөрөө Авилгын сүлжээ болсон газар ш дээ,
Авилгал өгсөн хүнийг давхар яллах нь хуулийн асар том гажуудал юм
10 хувиа өгч чадахгүй юм бол яах гэж зээл авдаг юм. Өөр 10 хувиа өгөөд зээл авах хүмүүсээ баллаад хаяхын. Тэгэхдээ 10 хувь их бн шүү 3 хувь байхад л болно шүү дээ
Бусад хүмүүс холбоо байгуулж нжгдээд шүүхэд хандах ёстой юм бна
Танил талаа их хардаг юм шиг
Өгсөнийг шийтгэдэггүй болсон цагт л монголд авилгал арилна. Өгсөн авсан хоёуланг нь шийтгэдэг наад тогтолцоогоо халаачээ. Дэлхийд монголд л ийм хууль байна. Хэргээр авилгалаа хөгжүүүлэх гэж ийм хуулийн заалт байлгаад байгаа шдээ та нар
Шахан боогдуулж авилга авсан хүнийг яллаач. Зээл авах гэж байгаа бүх хүн банкны эдийн засагч болон банкны гэрээнд ямар ч саналын эрхгүй л оролцдог доо. Тулгуулсан царайчилсан л байдаг даа
Ийм байхад хээл хахуулийн хэрэг хэзээ ч зогсохгүй.Мэдүүлсэн улсын буруу болоод өнгөрсөн байна.Монгол улсын ихэнх хуулийн өнгө төрх.
завхарсан
Арилжааны өндөр хүүтэй зээл олгочихоод шимэгчлээд 10% авилга авчихаар дампуурна шүү дээ илчлэх нь зөв шүүх цагаатгах ёстой
Авилгалыг аврах газар татан буулгах ёстой ийм байхад хэн ч илчлэхгүй