СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын рок хамтлагийн бөмбөрчнийг хийн буугаар бууджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын алдарт "Ногу Свело!" рок хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, бөмбөрчин Антон Якомульский эхнэрээ хамгаалж байгаад хийн буугаар буудуулжээ. Нэгэн үл таних этгээд түүний нүүр рүү нулимс асгаруулагчтай хийн гар буугаар буудсан бөгөөд тэрээр эхнэрийн хамт нүдэндээ химийн түлэгдэлт авсан байна.

Якомульский энэ хэргийн талаар "Нэг этгээд миний эхнэр рүү халдсан. Би эхнэрээ хамгаалсан. Гэтэл тэр миний нүүр рүү хийн буугаар буудсан. Мэдээж тааламжтай байгаагүй.

Үүнээс хоёр сарын өмнө, "25/17" хамтлагийн гоцлол дуучин Андрей Бледный гудамжинд буудуулсан талаар мөн мэдээлж байсан билээ. Тэгвэл "REN TV" агентлагийн мэдээлснээр, энэхүү халдлагыг үйлдсэн этгээд нь 18 настай эрэгтэй байсан аж.

Эх сурвалж: Известия

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.