АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жиу Жицугийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас Монгол Улсын Аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан Монгол улсын 19 тамирчин оролцож байна.
"Их шавь" дэвжээ, "Монде" группийн тамирчин Г.Эрхэмбаяр бор бүсний М3 ангиллын +100кг жинд аваргын алтан хүртсэн бол Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубыг үүсгэн байгуулагч Д.Сүлдбаяр болон цагаан бүсний +100-д Вашингтон хотоос оролцсон Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар мөнгөн медаль хүртээд байна. Д.Сүлдбаярын хувьд Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдины хүү юм байна. М2 ангилалын -72,6 д Гаруда академийн тамирчин Батжаргалын Бундхорол алтан медаль, Бальдирын Гантулга мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнийг Олон Улсын Жиу Жицугийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубээс таван тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Эхний өдрийн байдлаар нийт 19 тамирчнаас нэг алт, таван мөнгөн медаль хүртээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.