АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Chantilly MMA" жиу жицугийн клубын баг тамирчид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцохоор хүрэлцэн очоод байна.
Тус тэмцээнийг Олон Улсын Жиу Жицугийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубыг Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр Жудогийн Олон Улсын хэмжээний мастер бөгөөд Жиу Жицугийн хар бүстэй юм байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас Монгол Улсын Аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан нийт 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар бүсний, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх бүсний, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд тус тус оролцох гэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.