СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-10-28

Д.Ганбат: Иргэн Э.Одбаярыг яргалах гээд байна уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг "Хууль сахиулагчидтай зүй бус харьцсан" гэсэн үндэслэлээр 461-р ангид хорьж байгаа. Тэдгээр иргэдийг "өмгөөлж" буйгаа Ардчилсан намын гишүүд илэрхийлж байсан.

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын гишүүд өөрийн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2017 оны Эрүүгийн хуулиас хойш 461-р ангид эрүүдэн шүүлт явуулж, хорьж залхаах болсон. Үүний нэг илрэл нь иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудал. Энэ хоёр хүний хохирогч нь хэн юм бэ. Төр юм уу, ард түмэн юм уу. Хохирогч байхгүй шүү дээ. Мэдэх эрхээ асуусан ард түмэн л дээ. Хууль хүчний байгууллагынхан үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцсэн тэр хоёр хүнийг сар гаруй хорилоо. Гаргамаар байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Цэц шударга шүүхээр шүүлгэх ёстой гэж дүгнэжээ. Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж. Үндсэн хуулиар бид хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хүнийг хорьсон. Найман иргэнийг дуудан байцааж байна. Мөн өмгөөлөл явуулж буй өмгөөлөгчийг нь хүртэл дарамталж байна. Үндсэн хууль зүгээр цаасан л дээр л байна шүү дээ. Хариуцан ажиллах ёстой Засгийн газар хаана байна вэ? 

Шоронгийн байгууллагын 100 жилийн ойгоор цалинг нь нэмье гэж байна. 100 жилийн өмнө Манжийн засгийн үед ч бид ингэж дарлуулж байгаагүй.
Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдсон Монгол иргэн өлсгөлөн зарлаад 22 хонож байна. Хуулийн хэрэгжилт, шударга байх, Үндсэн хуулийн хэрэгжилт хаана байна. Э.Одбаярыг яах гээд байгаа юм бэ. Яргалах гээд байгаа юм уу. Энэ хүн М.Дамдинсүрэн шиг шоронд босоогоороо нас барах уу? Хаана байна, тэр шударга шүүх чинь. Хонгил ажиллаж эхэлж байна. Шүүгчдийг дарамталдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдаа соль. Шүүгчдийг дарамталдаг. Ордны 3 давхарт гарын үсэг зуруулаад албан тушаалд тавьдаг гэсэн. Тэрнийхээ учрыг олсон юм уу” гэв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж хэзээ ч болохгүй. Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн байдаг уу. 2021 он гарснаар хүний эрхийн зөрчил хэдэн удаа гарч ямар арга хэмжээ авсан бэ. 461-р ангид хоригдож байгаа Э.Одбаярын асуудал хүнд байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цагдан хорьсон энэ байдал олон улсад манай улсын нэр хүндийг унагаана шүү. Итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж хэзээ ч болохгүй. 37000 иргэнээ хэлмэгдүүлсэн ард түмэн шүү. Ийм гашуун түүхийг мартаж болохгүй. ШШГЕГ-т маш олон асуудлууд байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
90.129.218.95

Танай намын даргагын хүүхэд үхэхгээд бна даа ардийн хүүхэд өлсөад үхэх гэж бсан бол та нар их хурал дээр юм ярих уу ардийн хүүхдүүд шоронд орж байхад чи тэр шоронд очиж бсан юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.