Ардчилсан намын гишүүд Засгийн газарт хандаж дараах мэдээллийг хийлээ. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг "Бичлэг тараасан" гэх зүйл ангиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан. Тэднийг 461-р ангид "Хууль сахиулагчидтай зүй бус харьцсан" гэсэн үндэслэлээр хорьж байгаа. Тэдгээр иргэдийг "өмгөөлж" буйгаа Ардчилсан намын гишүүд илэрхийлж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газарт цагдаа, хууль хүчний байгууллага бүгд байна. Гэтэл манай улсын иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зүйл байна уу. Хэсэг залуусыг 461-р ангид хоригдож, өлсгөлөн зарлалаа. Мөн талбай дээр хоёр хүн өлсгөлөн зарлаж, нэгнийх нь биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдлээ. Монголын түүхэнд хамгийн муу Засгийн газар бол өнөөдрийн Засгийн газар байна. Дэлхийн зах зээл дээр зэс, алт, нүүрсний үнэ хамгийн өндөр байхад засгийн газар зохицуулалт хийж чадахгүй байна" гэлээ.
АН-ын дарга М.Тулгат "Прокурорын байгууллагад АН хандаж тэдгээр залуусыг батлан даалтад гаргаж авах хүсэлт гаргаж байна. МУ-ын ҮХ-ийн 16-р зүйлийн 10,16-д заасан эрхийнхээ дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж "No naadam", "No double standart" зэрэг хөдөлгөөн өрнүүлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг хууль бусаар цагдаж хорилоо. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрх байх хууль алдагдаж буйг эсэргүүцэж АН-ын тэдгээр залуусыг дэмжиж буйгаа үүгээр илэрхийлж байна. Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадаагүй хирнээ үзэл бодлоо илэрхийлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 2021 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорилоо. Нэгнийх нь бие маш муу байгааг эрх баригчид тоохгүй байна.
Мөн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлах явцад хүний эрх зөрчсөн явдлыг хууль хүчний байгууллага шалган тогтоож, буруу жишгийг давтахгүй байх талаар анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улс төрийн нам хууль зөрчигчийг батлан даадаг болоо юу.....