СХД-ийн 32 дугаар хороонд хуучнаар 22-ын товчооны наана олон улсын чанартай зам буюу төв замтай тулгаад 15 жилийн эзэмших эрхээр хоёр ч байршилд хууль бусаар газар олгож, хашаа хатгаад газар шорооны ажил эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Хуулиа баримтлалгүй иргэдэд хууль бусаар олгодог газрын асуудлыг хотын дарга болон нийслэл дүүргийн газрын албаныхан анхааралдаа авах хэрэгтэй байна.
Монгол улсын "Авто замын тухай хууль"-ийн 16.2 дугаар зүйл заалтад"Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100м буюу авто замын төв тэнхлэгээс хоёр тийшээ 50м байна" гэж заасныг зөрчин авто замаас 3м зайнд газар олгосон
асуудлыг бид сурвалжилж байгаа билээ.
Тодруулбал, СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22-н товчоо явах зам дагуу байрлах уг хоёр газар нэг нь 1599м2, нөгөө нь 1499 м2 талбайтай
бөгөөд 2008 оноос хойш газар эзэмших эрхийг сунгасаар өнөөдрийг хүрсэн байна.
Уг газрыг 2014-2019 оны хооронд ашиглах эрхийн зөвшөөрлөөр ашиглаж байсан ч хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол цуцлах байтал 2028, 2033 он хүртэл эзэмших эрхээр дахин сунгасан байна.
СХД-т хууль бусаар олгосон газар дээр өнөөдөр мэргэжлийн байгууллага хэмжилт хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.