СХД-ийн 32 дугаар хороо буюу хуучнаар 22-ын товчооны наана олон улсын чанартай зам буюу төв замтай тулгаад 15 жилийн эзэмших эрхээр хоёр ч байршилд хууль бусаар газар олгож, хашаа хатгаад газар шорооны ажил эхэлжээ.
Авто замын тухай хуулийн 16.2-т “Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр буюу авто замын төв тэнхлэгээс хоёр тийшээ 50 метрт байна” гэж заасан байна. Гэтэл тус газар нь төв замаас ердөө 5-6 метр зайтай байгаа аж.
Өнөөдрийн байдлаар хууль зөрчин олгосон уг газарт хашааны хундаам цутгаж эхэлжээ. Нэг нь 1599 метр квадрат талбайтай, 2028 он хүртэл эзэмших эрхтэйг, хоёр дахь нь 1499 метр квадрат талбайтай, 2033 он хүртэл эзэмших эрхтэй олгогдсон болох нь https://egazar.gov.mn цахим сайтад ил байна.
Үзэгч та санаж байгаа бол хоёр жилийн өмнөөс иргэдийн эзэмших эрхээр авсан газруудыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол зөвшөөрлийг нь цуцалж эхэлсэн. Гэтэл уг газрыг 2014 онд олгосон ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд огт ашиглаагүй. Гэтэл дахин 15 жилээр сунгаж зөвшөөрөл олгосон нь ямар ашиг сонирхол үйлчилж байгааг харуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.