Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн. Энэ удаад уг хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Хуулийн 23-т зааснаар ЗГ-ын гишүүн, ЕТГ-ын дарга, ЗГХЭГ-ын даргад тавигдах шаардлагыг заажээ. Ямар мэргэжилтэй хүн байх ёстойг нарийн заах ёстой юу. ЕТГ-ын даргын чиг үүргийг МУ-ын ЕТГ-ын дүрмээр зохицуулдаг. Ерөнхийлөгчийн төсвийг ерөнхийлөн захирагч болохын хувьд хариуцдаг. Тэгэхээр чиг үүрэгт нийцэх ёстой гэхээр ямар мэргэжилтэй хүн байх вэ. Захиргаа хүний нөөцөөр мэргэшсэн байх ёстой юм уу? Тухайн чиглэлээр мэргэшсэн гэхийн оронд тодорхой чиглэлээр мэргэшсэн байх ёстой юм уу?
Хоёрдугаарт, Бүх шатны Засаг дарга, аймаг нийслэл, сум дүүргийн орлогч болохын хувьд сүүлийн 2 жил тухайн орон нутагтаа заавал амьдарсанбайх ёстой гэнэ. Заавал байх ёстой заалт уу?
Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Төрийн албанд тавигдах тусгай шаардлагын хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтнууд дээр салбартаа мэргэшсэн байх, эсвэл тухайн чиглэлээр мэргэшсэн эрдмийн зэрэг цол хамгаалсан байх шаардлага тавьж буй. Энэ нь онцгойлсон салбарт хамаарна. 4-5 жил ажилласан туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх гэх мэт. Таны хэлсэнчлэн ЕТГ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нар төрийн албанд 4-5 жилээс доошгүй ажилласан байх ёстой.
Хоёрдугаар асуултад, Орон нутгийн буюу бүх шатны Засаг дарга, орлогч нарт тусгай шаардлага гэж бий. Орон нутгаас тавигдсан шаардлага л даа. Сум орон нутгаас санал ирүүлсэн. Аймаг, сумынхаа онцлогийг мэдэхгүй, зовлон жаргалыг нь ойлгохгүй дарга нар хотоос ирж томилогддог. Нүүдлийн шувуу шиг дарга нарыг цэгцэлж өгөөч гэсэн санал ирснийг бид анхаарах ёстой. Ядаж 2 жил орон нутагт амьдарч байж ажилламаар байгаа юм.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан: Чадавхи, зарчим, ёс суртахуунтай нь хоёр жил амьдарсан нь яаж нийцэх вэ гэж байна. Өөр суманд оршин сууж буй хүн яагаад нөгөө сумын ЗД-аар ажиллаж болохгүй юм бэ. Боловсон хүчнийг үеийн үед шилж сонгож, мерит зарчмаар ажиллуулдаг Монгол төрийн бодлого бий. Үүнийг анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батлут: ЗГ-ын гишүүд, сайдууд, ЗД, орлогч нартай холбоотой асуудлыг ойлгосон. Ялангуяа ЕТГ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нарт арай өөр зохицуулалт хэрэгтэй байна. Тодорхой бус байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com