СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-10-22

🔴 ЧУУЛГАН: Төрийн албан хаагч гаж зуршилгүй байх хууль санаачилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021-10-22/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эхний асуудлаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Хууль батлагдсан тохиолдолд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Сурталчилгаа
  • 2021-10-22 11:30

    Н.Учрал: Төрийн энгийн албан хаагч нарыг хэлмэгдүүлж, завхрал үүсгэсэн хууль санаачиллаа

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн. Энэ удаад уг хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хууль өөрөө хуулийн техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль лоозонгийн шинжтэй байж болохгүй. Ё.Баатарбилэг нарын гишүүдийн санаачилсан хуультай нэгтгээд явуулья. Г.Тэмүүлэн гишүүн нарын санаачилсан хуулинд улс төрийн албан хаагчдыг "зан төрхийн гажуудалгүй байх ёстой" гэсэн үг байгаа юм. Зан төлөвийн доголдолгүйг юугаар хэмжих юм. Дарга нар нь албан хаагчдыгаа "чи хүний эрхийг дээдэлдэггүй", "гаж зуршилтай", "зан төлөв сонин" гэж хэлээд ажилд авахгүй юм байна л даа. Үнэхээр хариуцлага тооцож байгаа юм бол шууд чөлөөлдөг байх хэрэгтэй. Сануулна гэх мэт заалт байна. Төрийн энгийн албан хаагч нарыг хэлмэгдүүлж, завхрал болох вий. Архангайн гурван гишүүн хоорондоо яриад нэгдэж нийлсэн хууль хиймээр байна. 

    Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Энэ бүх заалт зөвхөн 3600 улс төрийн албан хаагчид хамаарна. Төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарахгүй. Салбарын бус, мэргэжлийн бус хүмүүст л шаардлага тавья гэж байгаа юм. Улс төрийн өндөр албан хаагчид чинь сайд, дэд сайд гэх мэт хүмүүс бий. Тэдэнд салбарын туршлагын асуудал ярьж байна. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал төрийн албанд шинэ зүйл биш. Нийтээр хүлээн зөвшөөрөмгүй, байж боломжгүй гаж зуршил бол хожуу илэрдэг. Архидан согтуурах, мансуурах донтой хамааралтай юм шүү. 

    2021-10-22 10:40

    Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулна

    Чуулганы хуралдааны дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүний санаачилсан "Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн С.Чинзориг их сэргэлэн юм аа. Хавар Шүүхийн шийдвэрийн байгууллагын орон нутагт ажиллаж буй албан хаагчдийн урамшууллыг дэмжүүлсэн. Одоо Онцгой байдлын ажилчид гээд л. Төсөв, цалин урамшуулалтай холбоотой асуудал Засгийн газраас орж ирвэл зүгээр байна. Энэ асуудлыг яагаад УИХ-ын гишүүдээр санаачлуулж оруулж ирж байгаа юм бэ. Засгийн газар өөрөө оруулж ирж болохгүй юу. Хэдэн тэрбум төгрөгийн урамшуулал гарах гэж байна. Уг нь төсвөөс гадуур асуудал ярьж болохгүй гэдэг зарчим бий. Засгийн газраас орж ирэхгүй болохоор ийм л асуудал яриад байна. УИХ-ын зарим гишүүд хууль хүчний байгууллагад оноо авдаг. Гэтэл зарим асуудал төсвийн жилээс гадуур орж ирэхээр, зарчмаар нь дэмжихгүй болохоор онцгой байдлын алба хаагчдыг дэмжихгүй, хайргүй болчих гээд, улс төр болоод байна. Ялангуяа цар тахлын үед ажиллаж байгаа албан хаагчдын цалинг дэмжих сэтгэл байна. Улсын жилийн төсвөөс гадуур урамшуулж болохгүй гэдэг зарчмаа баримталбал эсрэг санал өгөх гээд байна. Яагаад уг асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж болоогүй вэ?

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Засгийн газраас яагаад оруулж ирээгүйг мэдэхгүй байна. Хууль санаачлах эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн С.Чинзориг нар оруулж ирсэн. Онцгой байдлын алба нь нийслэл, 21 аймагт нэгжтэй 915 алба хаагч ажиллаж байна. Суманд нэг жил хүртэл тогтмол ажиллаж буй 853, хоёр жил хүртэл 224, гурван жил хүртэл 97, дөрөв хүртэлх жил 87, тав болон түүнээс дээш жил ажиллаж буй 261 албан хаагч байна. Хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлэх заалттай байсан ч Байнгын хороон дээр хэлэлцээд 2022 оны улсын төсөв өргөн баригдаж буй тул боломжгүй. 2023 онд хэрэгжүүлэх санал дэмжигдсэн. Эхний ээлжид 2023 онд 5.6 тэрбум хэрэг болно. Цаашид жил бүр 2.3 тэрбум шаардлагатай болох юм.

    УИХ-ын гишүүн С.Сандаг-Очир: Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ аймгийн төвөөс бусад суманд гэхээр газар нутаг алслалтыг хэмжээгээр харгалзаж байх шиг байна. Юуны тулд нийслэлийн алслагдсан гурван дүүрэг гэж хэлдэг билээ. Цаад тал нь 130 км. Гэтэл аймгийн төвөөс алслагдсан сум 40-50 км-т л байгаа. Энэ ч үүднээс боловсрол, эрүүл мэндийн бүх алба хаагчид нийслэлийн 9 дүүрэг гэдэг утгаараа алслагдсан гэж хоцордог. Цаашдаа Засгийн газраас асуудал хариуцсан Онцгой байдлын газраас алслагдсан гурван дүүргийн алба хаагчдыг урамшуулалд оруулж өгөөч. Яагаад оруулж болоогүй юм?

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: УИХ-ын гишүүн С.Сандаг-Очиртой санал нэг байна. Цаашид Засгийн газар судалгаа шинжилгээ хийж, асуудлыг нэг мөр цогцоор шийдэх хэрэгтэй. Нэгэнт хуулийн төсөл өргөн баригдаж байгаа учраас алслагдсан дүүргийн алба хаагчдыг хэлж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлдэг үнэн. Засгийн газар асуудлыг анхаарч авч маш сайн судлаад, зөв шийдвэр гаргах байх. Тэр хүрээнд алслагдсан гурван дүүргийн асуудал яригдах байх гэж тооцож байна.

    Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

  • 2021-10-22 10:40

    2021-10-22 11:30

    Н.Учрал: Төрийн энгийн албан хаагч нарыг хэлмэгдүүлж, завхрал үүсгэсэн хууль санаачиллаа

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн. Энэ удаад уг хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хууль өөрөө хуулийн техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль лоозонгийн шинжтэй байж болохгүй. Ё.Баатарбилэг нарын гишүүдийн санаачилсан хуультай нэгтгээд явуулья. Г.Тэмүүлэн гишүүн нарын санаачилсан хуулинд улс төрийн албан хаагчдыг "зан төрхийн гажуудалгүй байх ёстой" гэсэн үг байгаа юм. Зан төлөвийн доголдолгүйг юугаар хэмжих юм. Дарга нар нь албан хаагчдыгаа "чи хүний эрхийг дээдэлдэггүй", "гаж зуршилтай", "зан төлөв сонин" гэж хэлээд ажилд авахгүй юм байна л даа. Үнэхээр хариуцлага тооцож байгаа юм бол шууд чөлөөлдөг байх хэрэгтэй. Сануулна гэх мэт заалт байна. Төрийн энгийн албан хаагч нарыг хэлмэгдүүлж, завхрал болох вий. Архангайн гурван гишүүн хоорондоо яриад нэгдэж нийлсэн хууль хиймээр байна. 

    Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Энэ бүх заалт зөвхөн 3600 улс төрийн албан хаагчид хамаарна. Төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарахгүй. Салбарын бус, мэргэжлийн бус хүмүүст л шаардлага тавья гэж байгаа юм. Улс төрийн өндөр албан хаагчид чинь сайд, дэд сайд гэх мэт хүмүүс бий. Тэдэнд салбарын туршлагын асуудал ярьж байна. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал төрийн албанд шинэ зүйл биш. Нийтээр хүлээн зөвшөөрөмгүй, байж боломжгүй гаж зуршил бол хожуу илэрдэг. Архидан согтуурах, мансуурах донтой хамааралтай юм шүү. 

Манай хуудсыг дагаарай!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.