Өмнөд Солонгос улс өнөөдөр дотоодод үйлдвэрлэсэн анхны сансрын пуужингаа хөөргөхөөр зэхэж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл "KSLV-II" буюу "Нури" гэх нэртэй тус сансрын хөлөг нь Наро сансрын төвөөс 17:00 цаг (орон нутгийн цагаар) буюу төлөвлөгөөт хугацаанаас нэг цагийн дараа амжилттай хөөрлөө.
200 тонн жинтэй "Нури" нь 1.5 тонн хиймэл дагуулыг тойрог замд оруулах зорилготой бөгөөд хэрэв үүнийг амжилттай гүйцэтгэвэл БНСУ-ын өөрсдөө бүтээж, угсарсан анхны сансрын хөлөг болох юм. Хиймэл дагуулыг хөөрснөөс хойш 16 минутын дараа буюу дэлхийгээс 700 км-т салгана гэх мэдээлэл байна.
Тус улсын Агаар сансрын судалгааны хүрээлэнгээс одоо нислэгийн мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэж мэдээлжээ.
Эх сурвалж: MBC, Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.