СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал П.Хаянхярвааг үргэлжлүүлэн хорино

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Д.Хаянхярвааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн даваа гаргийн үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан талаар бид мэдээлсэн.

Түүнийг “Эрдэнэс Монгол”-ын захирлын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсний дагуу албан өрөөнд нь АТГ-ынхан нэгжлэг хийсэн юм. 

48 цагийн хугацаатай албадан саатуулах хугацаа дууссан учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгажээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендерийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад энэ сарын 18-нд Эрүүгийн хуулийн 22.1-2 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, НПГ-ын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.