УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Д.Хаянхярвааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн даваа гаргийн үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатууллаа.
Хууль сахиулах байгууллагынханд “Эрдэнэс Монгол”-ын захирал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсний дагуу энэ сарын 18-ны үдэш дээрх компани болон хувийнх нь аж ахуйн нэгжийн албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ.
Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчдийн хийсэн нэгжлэгийн үеэр 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан юм байна.
Хэргийн талаар АТГ-ынхан прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан бол прокурорын байгууллагаас тодруулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендерийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад энэ сарын 18-нд Эрүүгийн хуулийн 22.1-2 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, НПГ-ын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн даваа гарагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан” гэсэн мэдээлэл өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Атг зайлаа. Болхи чадваргүй шахаасны хэдэн цагдаа нар
tenderiin urtgiin 10 huwiig in husjdee terbumiin urtugtei yamar tender hussan be
ураа сайн шалга.бүр зайлуул
Хаянхярваа гэж хүн Дарханд баяжиж шиг болсон гээд Дарханчууд муулаад л бдаг юм бна лээ тэгээд яаж ч чадахгүй улам л идүүлээд том албан тушаалд тавиад л Хүрэлсүхийг саяхан муулаад сууж бсан хэдийдээ ч тэнд оччихсон юм нээрээ манайд үнэн гэж юу ч алга
Tenderees avilga avaad bur sursan gar shuu dee odoo shorondoo yavah tsag ni bolson