СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-21

Цогтцэций-Чойр чиглэлийн замаар 31 аж ахуйн нэгжид тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт болон Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамаар нүүрс тээвэрлэхийг түр зөвшөөрсөн тушаалыг ЗТХ-ийн сайд өнөөдөр гаргасан байна.

Уг тушаалд, Өмнөговь аймгийн ИТХ болон Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа ААН, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан ЗТХ-ийн сайдын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчилжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

. Ерөнхийдөө 1250 орчим жолоочийн бүртгэл байсан. Энэ сард болсон хоёр улсын ерөнхий сайдын цахим уулзалтаар Цагаанхад дээр байгаа 8.2 сая тонн нүүрс бол аль хэдийн БНХАУ-ын худалдан авагч нар авчихсан нүүрс байгаа тул Хятадын талаас хурдан авах сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ асуудалд хоёр тал ижил хүчин чармайлт гаргахаар болсон.. Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох хүмүүстэйгээ нийлэн тэнд болохгүй байгаа ажлуудын жагсаалтыг гаргасан. Энэ бямба гарагт газар дээр очиж, төрийн байгууллагуудад танилцуулна. Чойр руу тээвэрлэх өөр дэд бүтэц алга байна. 

Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний галт тэрэг яваад ирэх үеэс энэ тээвэрлэлт зогсоно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээвэрлэлт хийж байгаа хятад жолооч байхгүй.

.

"Баянзам" тээвэрчдийн холбоо ТББ-тай хийсэн гэрээгээ Зам, тээврийн хөгжлийн яам цуцалсан тул Дундговь аймгийн удирдлагаас зөвшөөрөл аван уг шинэ замаар тээвэрлэлт хийхээр болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.