СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-21

🔴 LIVE: Л.Халтар: Дарханы замын 2, 4 багцын гүйцэтгэгчээс "салсан"...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт. Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч байна. 

Авто замын салбарт 2021 онд 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 урт метр төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Энэ онд нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байна.

2021 онд:

Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна.

Мөн, 

-Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь,

-Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь,

-Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь,

-Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам-80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна.

-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь,

-Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил-60 хувь,

-Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна.

Энэ онд шинээр эхлүүлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн 2 дугаар үе шатны барилгын ажил-25 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Авто замын салбарт 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт төсөл, арга хэмжээний барилгын ажил 71.5 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Төмөр замын салбарт, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км төмөр замын төсөл

Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна.  Энэхүү төслийн барилгын ажил дээр дулааны улиралд, ид ажлын үед нийт 146 аж ахуйн нэгж, 6,153 хүн хүч, 2,871 машин механизм ажиллаж байсан.

Төслийн үлдэгдэл санхүүжилт шийдвэрлэгдвэл, барилгын ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.  

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох юм. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төмөр замын барилгын ажил дээр өнөөдрийн байдлаар нийт 2280 хүн хүч, 752 машин механизм ажиллаж байна. 

Иргэний нисэхийн салбарт:  

-Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг, жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох перрон талбай, 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга, 8,000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэв.

боловч 13 жолоочоос Коронавирусын халдвар илэрсэн тул БНХАУ руу нэвтрүүлэх боломжгүй болсон.

Иймээс Зам, тээврийн хөгжлийн яам Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн бүсэд чирэгч болон чиргүүлийг солих замаар тээвэрлэлтийг явуулах, мөн хилийн “0” цэгт чингэлгийг автомашинаас автомашинд шилжүүлэн ачих асуудлыг БНХАУ-ын талтай тохирохоор ажиллаж байна. Үүнтэй холбоотой зохион байгуулалтын схем, түр журмын төслийг боловсруулан холбогдох газруудад хүргүүлсэн.

БНХАУ-ын Эрээн хотод Коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хятадын талаас Эрээн боомтоор нэг ч автомашин хүлээж аваагүй байна.

Гашуунсухайт боомт

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг 4 боомтоор явагдаж байна.

Гашуунсухайт боомтын хувьд Цагаанхад суурьшлын бүсийг Коронавирусын халдваргүй ногоон бүс байлгах зорилгоор Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн 3 байгууллагын 99 албан хаагч Зэвсэгт хүчний 50 цэрэгтэй хамтран 23 цэгт хяналтын цэг байгуулан 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

.

Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.