СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Пандора" баримт Сү.Батболдын оффшор компанийг дэлгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Дэлхийн 117 улсын 600 гаруй сэтгүүлч 14 эх сурвалжийн мэдээллийг хэдэн сарын турш шүүсний эцэст "Пандора" нэртэй баримтыг дэлгэсэн билээ. Уг цуглуулгад 12 сая орчим баримт материалыг хавсаргасан бөгөөд одоо байгаа болон суудлаасаа буусан дэлхийн 35 удирдагч болоод төрийн өндөр дээд алба хашдаг 300 гаруй эрхмийн татвараас зайлсан, нуусан, оффшор дансанд шилжүүлсэн баримтууд багтсан аж.

Тус мэдээлэлд, Сү.Батболд уул уурхайн наймаанаас хэдэн зуун сая ам.долларын хууль бус ашиг хүртсэн гэх хэргээр Монгол, Их Британи, Сингапур болон АНУ-ын шүүхэд дуудагдсан болохыг онцолсон байна.

Харин Сү.Батболдын америк өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын асуултад "Сү.Батболд өөрт нь тулгасан хэргүүдийг эрс үгүйсгэдэг. Ямар ч шүүх эдгээр хэргийг үнэн гэж баталж чадаагүй бөгөөд Лондон, Сингапур, Хонконг, Жерси, Нью-Йорк болон Монгол дахь сүүдэрт нуугдсан этгээдүүд ноён Батболдын эсрэг хэд хэдэн гүтгэлэг бүхий зарга үүсгэсэн" хэмээн хариулжээ.

"Пандора" баримтад дурдсанаар Сү.Батболд 2006 оны 4 дүгээр сард Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа Ла-Маншийн хоолой дахь татварын диваажин Гернси арал дээр "Quantum Lake Trust"-ыг байгуулсан аж. Тус компани нь Британийн Виржиний арлууд дахь "Premier Edge Ltd" халхавч компанийг эзэмшдэг байсан бөгөөд Сү.Батболд 2005 онд уг компанийн анхны хувьцаа эзэмшигч болж байсан гэдэг.

Олон нийтийн бүртгэлээс харахад,

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум энэ талаар тодруулахад

Уг зөвлөх нь "Түүний гэр бүлийн гишүүд Лондонд сурч, ажиллаж байх хугацаандаа тус орон сууцад амьдардаг байсныг Сү.Батболд хэзээ ч нуугаагүй. Энэ бол уул уурхайгаас хууль бусаар ашиг олсон гэх худал мэдээллүүд ил болохоос хамаагүй өмнөх явдал" хэмээжээ.

Эх сурвалж: https://www.icij.org/investigations/pandora-papers/power-players/?player=sukhbaataryn-batbold

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Агуу
3 жилийн өмнө
203.98.76.209

Сү.Батболдыг ухаад ухаад юм гарахгүйн байна даа. Бүгд л хуулийн дагуу болэ хувирах юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.