СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пандора баримт дэлхийн 30 гаруй удирдагчийн нууц хөрөнгийг дэлгэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн 117 улсын 600 гаруй сэтгүүлч 14 эх сурвалжийн мэдээллийг хэдэн сарын турш шүүж, Пандора нэртэй баримтыг дэлгэлээ. Уг цуглуулгад 12 сая орчим баримт материалыг хавсаргасан бөгөөд одоо байгаа болон суудлаасаа буусан дэлхийн 35 удирдагч болоод төрийн өндөр дээд алба хашдаг 300 гаруй эрхмийн татвараас зайлсан, нуусан, оффшор дансанд шилжүүлсэн баримтууд багтжээ.

Одоогоор сэтгүүлзүйн салбарын дэлхийн хамгийн том ажил болоод буй уг ажиллагааг Вашингтон дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум хэвлэл мэдээллийн 140 гаруй байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн байна. .

Йорданы хааны нууцаар эзэмшдэг компаниудаараа дамжуулан Их Британи болон АНУ-д босгосон 70 сая фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгө, Азербайжаны тэргүүлэх гэр бүлийн 400 сая гаруй фунт стерлингийн хөрөнгийн нууц тохироо, Чехийн Ерөнхий сайдын Францад худалдаж авсан 12 сая гаруй фунт стерлингийн тансаг харшууд, Кенийн Ерөнхийлөгчийн олон арван жилийн турш эзэмшиж ирсэн оффшор дансны сүлжээ зэрэг олон сая чухал баримтуудыг Пандора ажиллагааны сэтгүүлчид дэлгэсэн байна.

. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум эдгээр улс төрчдийн нууц хөрөнгө 5,6 их наядаас 32 их наяд хүртэл яригадана гэж таамаглаж байна.

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр болон түүний эхнэрийн Лондонд оффис худалдаж авсан 312,000 фунт стерлингийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний дотны хүрээллийнхний Монако, Франц дахь нууц хөрөнгүүд ч ил болжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.