ОХУ-ын Пермийн үндэсний судалгааны политехникийн их сургуульд галт зэвсэгтэй халдлага болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаа нар халдагчийг баривчилсан бөгөөд сэжигтэн тус сургуулийн оюутан болох нь тогтоогдсон байна.
Хэрэг гарснаас хойш Оросын Эрүүл мэндийн яамнаас "Пермийн их сургуулийн буудлагын улмаас арав гаруй хүн шархадсан" гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийт найман хүн амиа алдсан гэдэг нь ил болоод байна.
Очевидцы сообщают о стрельбе в Пермском государственном университете. Студенты покидают здание через окна. pic.twitter.com/TFDpTR0rGV
— РЕН ТВ | Новости (@rentvchannel) September 20, 2021
Их сургуулийн оюутнууд руу гал нээсэн этгээдийг баривчлах үеэр сэжигтэн шархадсан гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тэрээр "9 дүгээр сарын 20-нд Пермийн их сургуулийн оюутан тус сургуулийн нэг барилгын нутаг дэвсгэр дээр гал нээсэн. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулж байна. Сэжигтнийг хэн болохыг тогтоосон. Түүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг цуглуулж байна" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.