СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн С.Одонтуяад холбогдох үйлдлийг тусгаарлан шалгаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утас руу зурвас бичиж, нэг танилынхаа импортоор оруулж ирсэн барааны гаалийн татвараас чөлөөлүүлсэн гэх үйлдлийг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт торгох ял шийтгүүлсэн О.Цогтбаатар тэргүүтэй тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарт холбогдох хэргийг анх шалгаж эхлэх үед Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, хууль сахиулах байгууллагынханд ч шалгуулаагүйг мөрдөн шалгах болон прокурорын эх сурвалжууд баталсан юм. Тиймээс ташаа мэдээлэл цацсандаа түүнээс хүлцэл өчье.
төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан шалгаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.