Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдөр хэлэлцсэний эцэст ял шийтгэлээ.
АТГ-ынхан Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго тэргүүтэй дээрх хүмүүсийг 2020 оны аравдугаар сард бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг найзынхаа импортолсон барааны татварыг хөнгөлөх тухай мессеж бичиж бууруулах боломжийг нь бүрдүүлсэн байдаг.
Тэгвэл Д.Солонго нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан О.Цогтбаатар, Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, Б.Төрбаярт мөн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хүргүүлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Цогтбаатар Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосныхоо хариуд 10 кг цагаан будаа, 1.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.
Харин Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нар тус бүр 50 000 төгрөгийн хахууль авч, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж нягтлалгүй иргэн Б.Төрбаярт давуу байдал олгосныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоосон аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, НПГ-ын хяналтын прокурор Б.Бүжинлхам, шүүгдэгч таван хүн, тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан хэргийг нь хоёр өдөр хэлэлцээд О.Цогтбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, 30 сая, Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нарын мөн эрхийг таван жил хасан, 15 сая, Б.Төрбаярыг долоон сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасах ял шийтгэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За болио гаалийнхан 10 кг будаа 50к хахууль д авна гэж юу байдаг юм 10 20 н сая төгрөг 10 20 н шуудай будаа авна уу гэхээс энэ шүүхийнхэн гэж алиалчих юм бна
Будаан ч ч юув дээ
10 кг будаагаар хахуулддаг газар байвал хэн ч гэсэн будаа бариад л гүйнэ дээ 10кг будаатай урагшаа
haha qldiin bna 10 kg budaa baihdaa yahavdee
Худлаа юм бичих ээ боль оо. Одонтуяа, Солонго ч гэх шиг
Ямар их авлигал авч, ямар хүнд ял аваа вэ ? Ха ха. Луйварчид чинь?!!!
Ямар их авлигал авч ямар хүнд ял аваа вэ? Ха ха бузарууд.
Ямар их авилгал авч ямар хүнд ял аваа вэ? Ха ха бузарууд.
,gaalid ajild ordog bj boddog bsan ue bsan shuu udurtuu 300k deesh achaa ihtei ued bol sorchilno geech l boldog bsan daa
10 кг будааны ширхэг бүрийг АРВАН төгрөг гэж бодоод торгосон бол үнэнд ойртоно доо !
Худлаа ард иргэдийн тархийг битгий угаа ! Энгийн иргэнд энэ шийтгэл чинь ирдэг юм ! Гаалийнхан 10 кг будаанд хахууль авсан гээд 30 сая төгрөг төлж харагдаач ! Битгий худлаа юм бичиж бай…
Болиочоо наад сонин давхардуулсан ялааа нэг л ял өгөөч арай дэндүүн
Hergiin ezen Gishuun Odontuya yamar yal avsan be???
Арай өөр хууль байхгүй юу
Хууль шүүрийнхэн жүжиг найруулан тоглож авилгалаар шийддэгээ болиогүй юм бна. Яаралтай шүүхийн шинэчлэл хий. Ингэж л Ард түмний өмнө нэр нүүрээ барсан Авилгалчид шүү дээ. Гаальийнхан+шүүхийнхэн
Hutsvaa 10kg budaa shaagaad bgaarai 20 30 sayar idsen bailgui dee
Хахаха 10кг будаа хахуульд авсан...күэ мөн энэ шүүгч нар нээрээ ална шүү
ийм юм бас байдаг аа?
Улс төрийн бацаанууд ирэхээр нь удирдлага дор ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр энэ албанаас гарсан юм. Ял шийтгэл байсныг сая мэдэв.
Yu gj 10kg budaa uguh we dee 10tnn blguidee. Ter ih tatwariig hungulj bj 50.0 tug awlaa yu 50say blgui dee
Нөгөө хонгилий нураагаад шударга шүүх томилсон чинь энүү
Гаалийнхан 5-10 сая түй шүү. Тэрбум байгаа. Нүүрсний мафи одоо гаальд гарсан шүү тэрийг сайн шалга
Торгуулиа авилгаар төлөх үү цалингаараа төлөх үү
Ёо ёо 10 кг цагаан будаа 50 мянган төгрөг болиоч ээ арай арай дахиж шалгах хэрэгтэй
Харин хөнгөн шийтгэл болж 10 төгрөг авсан ч эрүүгийн хуулиар ял эдлэх ёстой
10кг будаа юу ч биш энэнээс их хахуул авдаг
10кг будаа юу ч биш
Яг. Будаа өгсөн байж харагдаач... Шүдэнзний хайрцаг дотор доллар хийж камерын өмнө өгдөг гэсэн Тэгээд тэр С.Одонтуяа гэдэг гичийг хамт шийтгэж болохгүй юу...
ЭНЭ НЬ ШИГ ХУДЛАА ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ АВИЛГАЛЫГ НЬ Ч ХУДЛАА МЭДЭЭЛЖ ТОРГУУЛИЙГ НЬ Ч ИНЭЭДТЭЙ ЮМ ТАВИХ ЮМ...
Битгий доромжлоод байгаарай 10кг биш 10тонн 50к биш 50сая за битгий доромжлоорой
Давж заалдаж хэрэгсэхгүй болгох замыг нь засаж бгаа ухаан нь.
arinh ni 000 darchisan bhoo.10kg 50k ch gej yu bhav de
1ширхэг ч будаа авах ёсгүй л байхгүй юу Одоо 10кг дараа нь 10тонн бно дахиад гаалийн албанд насаар нь оруулахгүй байх хэрэгтэй
За ямарч гэсэн төрийн нүд чих болсон шүүхийн байгууллагад талархсанаа илэрхийлье бусад томчуудыг бас шалгаад шийдээд өгөөрэй
50 say 5 terbumaar hahuuli avaad 15 sayar torguulaad ungruh 5000 tug hulgailaad 5 jiliin yal avah ene odoo shudarga shuuhuu ardchilal manan mafiin uyd turd shurgalsan turiin albiig turliin alba nam naiz nuhduuruu chihsen end twndhiin ih surguuliin diplom pombo hudaldaj avsan hulhi bolovsroltoi hun shaaruudaas turuu tseverlwh yum bna geed MAN hurelsuh tuunii nuhdiig songoj garagsiin tegsen chini oyunerdene gedeg peediisen batsaan ni shine tsagiin manan mafiin holboo uusgej nuguu eh orniihoo hamag uudtei ungutei buhniig huu hamj tumur zamiig budiluulj spirtiig us bolgodog id shidiig ni zaalgah gej battulgiig zuvluhuuruu avch MAN n heden zuun myngan gishuud ard tumnee doromjilood suuj baihiin erhem eh oronchdoo ene MAN n gishuudee iim duurtsen tolgoigoor namaa udirduulmaargui bna bosiy temtsiy buur bolohgui bol namiin gishuuneesee tatgalzay ene namd chini battulga baitugai zuvluhuud zahaasaa avaad zunduu bii
Ямарч үндэслэлгүй худлаа дүгнэлтийг шүүгчид сиихч үгүй гаргах юмаа.
Гаалийн байцаагч нар танил талын барааны татварыг хамгийн багаар авдаг. Энгийн нэг иргэнийхийг шархаа нөхөх бадлаар өндөр авдаг нь байсаар ирсэн. 50 төгрөгний цаана маргаашийн гуйлга байдаг.
Darsan too baina daa, 10 kg budaa avna gej Yu gesen ug uu, tiim yadarsan yumnuud baidag yum uu, ene bol zugeer darsan too baina, 10 kg budaa egvel doromjilloo geh bailgui dee, gaaliinhan iim elen bolohoor uls oron yaj eedlehev dee
Шалгаж тогтоож яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шүүдэг хуультай
Ха ха хахууль гэж хэлэх үү.хэджн арван саяар нь авч байгаа нь зүгээр өнгөрөөд нэг иймэрхүү нэгийг нь золиос болгоод өнгөрч байгаа биз дээ
Будаа будаа будаа
будаа будаа будаа
Яасан Их авилгалд ямар Их ял оноогоо вэ? Энэ шүүхийг шинэчлээчээ...
Hishigbat odoog hurtel ajlaa hiigeed l yavj bna lee shdee