Сүүлийн үед Ховдын тарвасыг нитраттай байна гэх яриа олон нийтийн сүлжээнд гарах болсон. Энэ талаар LIVETV тариаланчдаас тодрууллага авч хүргэсэн билээ. /Энд дарж үзнэ үү/ Уг асуудалтай холбоотойгоор МХЕГ-аас дараах мэдээллийг өглөө.
Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг.
МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.
Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн шинэ ургацын ногооны 688 дээжийг ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн МХГ-ын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.
Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нитритийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс бага (60мг) байна гэж байгаа нь шийгуанд НИТРИТ байна гэдгийг нотлож байна даа Аймаар юмаа
Амт гэж өргөст хэмхнээс дээшгүй юм билээ. Түүхий юм зарж мөнгө үрүүлээдХОВДгЫН гайнууд...
Тийм байлгүй дээ.Аймгийн МХГ гэж бгаа байлгүдэ.
Нитрат илэрч байгаа нь худлаа биш шүү. Харин зөвлөмжөө зөв өгөөсэй. Тэр багажаар илэрч байгаа нь зөв штээ. Тэгээд ч 2 өөр талбайд идэх зарах шийгаугаа тариалдаг гэсэн дам яриа байдаг шүү. Лаборатрид аль илэрхээргүйгээ аваачиж өгч байгаа байлгүй. ДЭБн зааврын дагу хүн биеийн жиндээ харьцуулсан, биеийн жин*3,7мг / илэрсэн нитратын хэмжээ = нээс илүү идэх ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Гарсан үзүүлэлтүүдээ харуулалдаа, бүгд 0 гараа гараа юу , худлаагийн худлаа.