Сүүлийн үед Ховдын тарвасыг нитраттай байна гэх яриа олон нийтийн сүлжээнд гарах болсон. Нитрат хэмждэг Greentest гэх багажаар Ховдын тарвасыг хэмжихэд аюултай хэмжээнд нитрат агуулсан байна гэж гарч байгаа дүр зураг олон нийтэд тархсан.
Тухайн Greentest багажийг борлуулдаг компанийн зүгээс “Ховдын тарвас болгон ийм гэсэн үг биш. Нитраттай бордоо хэрэглээгүй тариалсан хүмүүс байгаа байх” гэсэн тайлбарыг өгсөн.
Тэгвэл Ховд аймгийн тариалагчдаас нитратын агууламжтай бордоо ашигладаг эсэхийг тодрууллаа.
Тариаланч: Тарвасаа таван сараас тарьж эхэлж, наймдугаар сарын эхний долоо хоногоос эхний ургацаа хураан авдаг. Ямар нэгэн нитраттай химийн бордоо ашигладаггүй. Гадуур яригдаад байгаа зүйл бол хятад тарвасыг борлуулах гэсэн хэдэн хүмүүсийн явуулга байх. Олон жил тарьдаг аргаараа тариалж, өөрсдөө идэж, хүмүүс ч идээд ямар нэгэн өвчин аваагүй л байна.
Хотод борлуулахаасаа өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дээжээс нь өгч шинжилгээнд хамруулдаг. Тарвас маань нитраттай гэсэн бол борлуулах зөвшөөрөл өгөхгүй байсан байх. Хэн нь зөв буруу зүйл ярьж байгааг үнэндээ мэдэхгүй байна.
Уг явдал гарахаас өмнө нь 7 хоногийн дотор 5 тонн тарвас худалдаалсан. Энэ долоо хоногт борлуулалт эрс муудсан. Аль болох 7 хоног тутам шинэ ургацын тарвасыг 1500 км-ын цаанаас авчирдаг. 1500 км-ын цаанаас ирсэн тарвасаа 1500 төгрөгөөр зарж байна шүү дээ. Ер нь бол тарвас 5-7 хоногийн дотор муудахгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
олон улсын баталгаажуулалттай багаж худлаа заахгүй. Харагдаж байгаагаар бол 670мг илэрчээ, Тооцооллын дагуу бол 80кг жинтэй хүн 670 * 3.7 / 80 - 0.44 кг -аас ихийг идэж болохгүй гэсэн үг шүү.