СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-09

"Нутгийн буян" хорооллын дунд ногоон байгууламж бүхий автозогсоол барьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан.

Гэвч П хэлбэртэй тус хорооллын дунд хүүхэд тоглох тоглоомын талбай, автомашины зогсоолыг бариагүйгээр барахгүй 0.2 га талбайд шинээр орон сууц барьж, оршин суугчдыг хохироох гэж байгаа асуудлыг манай телевиз сурвалжлан хүргэж байв. 

Улмаар тус хотхоны оршин суугчдын гомдол мэдээллийн дагуу ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгч байв.

Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас "Нутгийн буян" хотхоны дунд тохижилтын ажлыг эхлүүлж саяхан ашиглалтад өгчээ. Тус хорооллын дунд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгосон тус хотхоны иргэд баяртай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.