- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан Нэхмэлийн шар гэх хуучны барилгууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул уг барилгуудыг нурааж, суурин дээр нь шинэ орон сууц барих ажлыг “Нутгийн буян” ХХК гүйцэтгэсэн.
“Нутгийн буян” ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны П хэлбэрийн хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, хүмүүс нарлаж, салхилж суух сандал гэх зүйл огт байдаггүй аж.
Гэтэл тус хорооллын дунд үлдсэн жижигхэн талбайг Мартагрийн гэх компани сүүлийн үед шөнө орон цагаар ухаж, 16-24 давхар орон сууц барихаар улайран дайрч буйг тус хорооллын иргэд эсэргүүцэн тэмцэж байна.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Г.Буяннэмэх:
Би Нэхмэлийн шар гэж нэрлэгддэг энэ хэсэгт насаараа амьдарсан хүн. Манай энэ хавийг дахин төлөвлөх ажлын хүрээнд хуучин барилгуудыг нурааж, ийм шинэ хороолол барьсан. Энэ хорооллын дунд машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух сандал суудал огт байдаггүй. Гэтэл дунд нь үлдсэн жижигхэн талбайг шөнөөр ухаж өндөр барилга барих гэж байгааг бид эсэргүүцэж байна гэв.
Энд барилга барина. Энэ чинь хувийн газар байхгүй юу. Энэ газрыг улсаас дуудлага худалдаагаар авсан. Бид одоогоор барилгын ажлаа эхлээгүй байна. АТГ-аас биднийг шалгаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.