Засгийн газар ээлжит бусаар хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа коронавирусийн дельта хувилбар илүү хурдацтай тархаж байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа. Улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах зэргээр хариу арга хэмжээгээ авч эхлээд байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.
ОХУ-д гарсан халдварын тархалтын 90% нь дельта вирус байгаа. Энэ хувилбар нь хоруу чанартай, богино хугацаанд хүндэрдэг бөгөөд вакцины нөлөөг бууруулж байгаа.
Иймд Турк, ОХУ зэрэг улс гурав дахь тунг хийж эхэлж байна. Судалгааны явцад зургаан сараас дээш хугацааны дараа вакцины гурав дахь тунг тарих тухай дүгнэлтүүд гарч байсан ч үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн улс орон бүр хариу арга хэмжээгээ ийнхүү авч байна.
Манай улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн.
Бид хоёр чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Тухайн саруудын сорьцыг хадгалж, PCR шинжилгээнд суурилан хувилбаруудыг тодорхойлохоор судалсан. Дөрөв болон зургаадугаар сарын сорьцуудад альфа хувилбар дийлэнхийг эзэлж байсан. Үүнийг баталгаажуулахаар Япон улс руу 50 сорьц явуулахад Монгол Улсад альфа хувилбар зонхилж байгаа тухай дүгнэлт өгсөн.
Мөн манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн дельта вирус таван сорьцод илэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын эхэн үеийн сорьцод илэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлаж, эмчилсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Вирусынн өөр хувилбар зонхилох эсэх нь авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс шууд хамааралтай шүү. Үүнийг бүү март. Ямар ч байсан 50-иас 5 сорьцонд дельта илэрсэн. Бусад улс яаж сэргийлж байгаа жишээг анхаараарай. Тоглоом биш.