СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-02

🔴 LIVE: Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын Онцгой комиссоос өчигдөр Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргаж буйгаа зарласан. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, энэ саналыг хэлэлцэн, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Нийт зургаан асуудал хэлэлцсэн. Голлох шийдвэрийг танилцуулъя. 

Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч . Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан.

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, .

Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цахим наадмын төсөв хөрөнгө мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Уг наадамтай холбоотой бэлтгэл ажлын бүрэлдэхүүн Хүй долоо худагт ажилласан байсан. Уг иргэдийн биеийн байдлыг цаашид ажиглана.

Соёлын сайд Ч.Номин: Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсөв нийслэлээс гардаг. Энэ жилийн хувьд . Наадам тэмдэглэнэ гэх шийдвэр гарсантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж байсан. Нээлт хаалтын соёл урлагийн арга хэмжээний контент хийгдээд явж байгаа. Одоогоор хэдэн төгрөг зарцуулсныг нийслэлээс гаргаж өгнө. 

Үндэсний их баяр наадам буюу энэ сарын 10-18-ныг дуустал нийт 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ гэдгийг дурдлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.