Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэрбээр яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хүлээж байсан иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Иргэд: Газар, шороо эх орондоо хайртай Ерөнхийлөгч гарсан. Урьд нь Ерөнхий сайд байхдаа энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч байсан.
Монгол төрийн бодлого цэц мэргэн байгаасаа хэмээн хүсье. Энэ хүний бодлого шийдвэрийг нийтээрээ хүлээж байна. МАН төр барьж байгаа учраас ард түмнийхээ төлөө их зүйлийг хийгээсэй хэмээн хүсэж байна. Ирэх зургаан жил сайн ажиллах байх хэмээн иргэд өөрсдийн санаа бодлоо хуваалцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёс ёмгор төр төмгөр дуртай дургүй нь гол биш гол нь нэг үндэс Монгол гэдгээ санаж явбал зөвшүү