УОК-ын ээлжит хуралдааны /2021.06.23/ шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж аж ахуйн нэгжүүд нийгмийн сүлжээнд #Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Тэдний зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн тул залаар үйлчилнэ гэж мэдэгдээд байна. Энэхүү давалгаанд маш олон үйлчилгээний байгууллагууд нэгдэж, үйл ажиллагаагаа сэргээнэ гэдгээ мэдэгдээд байна.
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
"Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. Заалны үйлчилгээ явуулахгүй бол орлогогүйтэй адил байдаг. Тиймээс "заалаар үйлчлэхгүй" гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нэлээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.
Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна.
Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mungu uvchnuus iluu yu.uursdin ni eruul mendin tuluu ajillaj baihad oilgohgui yumnuud bh yumaa.uursduu uvchin hurch uzej baij l uhaarah bhdaa ene humuus
Энэ хэдэн ААН-ийг л хаах юм.Бусад дэлгүүр хоршоо эмнэлэг өвчин халдаахгүй юм байх даа.Ялгаварлан гадуурхахаа боль.Сөхөрч туйлдлаа.