СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-23

🔴 LIVE: УОК: Хөл хорио тогтоохгүй ч зарим салбарын үйл ажиллагааг 10 хоногоор хязгаарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас хэд хэдэн санал зөвлөмжийг УОК-ын хуралдаанаар хэлэлцүүлжээ. Ингээд дараах шийдвэр гарсныг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

- Хөл хорио тогтоохгүй, тодорхой салбарт хязгаарлалт хийнэ. Хүн амын хөл хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж, дагаад халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Мөн бүх төрлийн ресторан, хоолны газар, кофе шоп залаар үйлчлэхгүй байх шийдвэр үргэлжилнэ. Амралтын газрууд ирэх 10 хоногт ажиллахгүй. 

- Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлаагүй. Нийт 19 аймгийн 176 суманд хязгаарлалт тавьсан байгаа учраас хөдөө орон нутагт зорчих иргэд очих гэж байгаа аймгийнхаа халдвар хамгааллын дэглэмтэй танилцаж байж зорчихыг зөвлөж байна.

- Хот орчмын ногоон бүсэд гэр бүлээрээ агаар салхинд гаргахыг аль болох дэмжинэ. Гэвч бөөгнөрөл үүсгэж байгаа учраас иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар захихыг зөвлөж байна. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.74.24

сүртэй юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.