Ойрын өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж нийслэлийн зарим дүүргүүдэд үерийн нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцны усыг соруулж, хэвийн байдлыг хангахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар Дунд голын орчимд үүсээд буй үер усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүллээ.
Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан тогтсон усны урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Ингэснээр усны түвшин 30см доошилжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.