СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-09

🔴 LIVE: Хүүхдийн паркийн урд талын нүхэн гарц усанд автжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Урьд шөнө орсон борооны улмаас Хүүхдийн паркийн урд байрлах Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбосон нүхэн гарц усанд автсныг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна.

.

Уг нүхэн гарцыг 3,5 тэрбум төгрөгөөр байгуулж, 2015 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан юм. Энхтайвны гүүрний ачааллыг бууруулах зориулалттай уг нүхэн гарц нь 22 метр урттай бөгөөд  Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал цагт 800 машинаар, харин 19 дүгээр хорооллын арын замын ачааллыг 20-30 хувиар бууруулдаг юм.

Сүхбаатар дүүргийн иргэн:

Энэ нүхэн гарцыг маш муу хийсэн. Ажлыг ингэж хийж болохгүй. Мөнгө л идэх хүсэл сонирхолтой хүмүүс ийм муу ажил хийдэг биз хэмээн шүүмжиллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.