Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
Сонгуулийн санал хураалтын өдөр цахимаар сурталчилгааны шинжтэй зүйл явуулах, саналын хуудасны зургаа нийтлэх зэргийг хориглодог гэж СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ.
СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.
Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл.
Таны тухайн нэр дэвшигчийг дэмжсэн эсвэл эс дэмжсэнээ илэрхийлж байгаа хэлбэр бол саналын хуудсаар саналаа өгөх явдал юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад нам эвслийн уриа, далбаа бүхий зүйлийг цахим орчинд явуулах нь сонгуулийн хуулийг зөрчиж байгаа хэлбэр болно. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллаж байна. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.