СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-06-09

LIVE: Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 13.4 хувьтай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар 2087 хэгсийн хороонд сонгуулийн санал хураалтын ажил эхэллээ. Сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээг та бүхэнд танилцуулъя. СЕХ энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэлээ.

Нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгаа. Бусад хэсгүүд 11:00 цагаас эхлээд дөрвөн цаг тутамд мэдээллээ илгээнэ.

11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд

  • Архангай 8.9 
  • Баян-Өлгий 5.6
  • Баянхонгор 13
  • Булган 9,4
  • Говь-Алтай 15,8
  • Говьсүмбэр 16,3
  • Дархан-Уул 14.2
  • Дорноговь 14.6
  • Дорнод 10.4
  • Дундговь 15.3
  • Завхан 14.2
  • Орхон 16.6
  • Өвөрхангай 12.6
  • Өмнөговь 14,3
  • Сүхбаатар 15.3
  • Сэлэнгэ 9.03
  • Төв 12.7
  • Увс 9.7
  • Ховд 11.3
  • Хөвсгөл 12.4
  • Хэнтий 14.6
  • Улаабаантар 14,8

Зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын 92,1 хувь нь саналаа өгсөн байна. 920 эмнэлэгт, гэрийн тусгаарлалтад байгаа 4869, нийт Ковид шалтгаантайгаар эмчлүүлж байгаа 5789 сонгогч саналаа өгсөн.

Холбоо харилцаа, сүлжээ муутай газраас зарим ирцийн мэдээлэл ирээгүй байна.

Зөөврийн хайрцгаар хүсэлт гаргасан хүмүүсээс үндсэн 4 шалтгаанаар саналаа өгөөгүй гэлээ. Үүнд: 

  • хаяган дээрээ байхгүй,
  • санал өгөхөөс татгалзсан,
  • тусгаарлалтаас гарсан,
  • нас барсан хүмүүс байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.