Шинэ нисэх буудал Улаанбаатар хотыг холбосон БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан шинэ зам хагарч, ан цав гарч эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд Зам тээвэр хөгжлийн яамнаас тайлбар өглөө.
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа:
-Улаанбаатар хотоос-Хөшигийн хөндийн чиглэлийн 32.2км зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар баригдахаар 2015 оны есдүгээр сард гэрээ байгуулсан. 2016 оноос барилгын ажил эхэлж, 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор ашиглагдаагүй байгаа. Одоогийн үүссэн нөхцөл байдал нь замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3,5-115м орчим дагуу хагарал үүссэн. Энэ зам барилгын ажлын технологитой холбоотой асуудал. Одоогоор холбогдох албаныхан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ойрын хугацаанд засварлах ажлыг хийж дуусгана. Өнгөрсөн жилээс зам дээр хагарал үүсэж эхлэхэд гүйцэтгэгч компани нөхөөс хийж засварласан байсан. Энэ жилээс хагарлын хэмжээ нэмэгдээд засвар хийх шаардлагатай болсон байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.