СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-02

🔴 LIVE: 140.3 сая ам.доллараар тавьсан хурдны зам ашиглалтад орохоосоо өмнө хагарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Хөшигийн хөндийн хурдны зам нь 32.2км урт, асфальт бетонон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31м, хоёр урсгал, зургаан эгнээ зорчих хэсэгтэй, БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй 140.3 сая ам.долларын зээлээр  2019 онд тавьж, ашиглалтад оруулж байсан. Гэтэл ашиглалтад орохоосоо өмнө 200м орчим хагарч, ангал үүсээд байна. 

Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллажээ. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулаад байсан юм. 

Бид удахгүй та бүхэндээ ЗТХЯ-наас энэ талаар тодруулж мэдээлэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.