СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-01

Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүрэг өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

1939 онд Монгол, Зөвлөлтийн дайчид хамтран тулалдсан Халх голын тулаанд Оросын 10 мянга, Монголын 600 орчим дайчид халуун амиа алдсаныг бид мартах учиргүй. Халх голын ялалтын 40 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв гудамжинд дурсгалын хөшөө цогцолбор байгуулахаар шийдвэрлэсний дагуу Жуковын музейн нээж, дурсгалын хөшөөг байгуулсан түүхтэй. Гэтэл Жуковын цэцэрлэгт хүрээлэнг барилга барьж “дээрэмдэх” үйл ажиллагаа явагдахаар газрыг нь хашаалан нүх ухсан явдлыг иргэд эсэргүүцсэн билээ. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа./Энд дарж бусад шийдвартэй танилцана уу/ Мэдээллийн үеэр  Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосныг мэдэгдлээ. Тэрбээр, ", иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа" гэв.

Ялангуяа хамгийн их хүн амтай ч ганц ч ширхэг ногоон байгууламж, талбай, иргэд, хүүхдүүд тоглох, нарлаад суух газаргүй Баянзүрх дүүргийн тухайд хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь Жуковын талбай орчим.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.185

ёстой нүдээ олсон шийдвэр байна.Манай дүүрэгт нэг ч ногоон байгууламж байдаггүй ш дээ сайхан мэдээ бн

Nandia
3 жилийн өмнө
139.5.218.84

Estoi zov shiidver bn.goe nogoon baiguulamj bolgoosoi.

Зочин
3 жилийн өмнө
202.179.25.153

Анандбазар өгөх бол уу. Өргөө кино театр барина гэж байсан

Зочин
3 жилийн өмнө
121.187.138.249

Дуучин Нара лайв хгд бсн оршин суугчид нь хамтдаа тэмцээрэй. Энгийн иргэд цөөнх болно фбд дагагч ихтэй хүмүүстэй хамтарвал бүтэхгүй зүйл гж үгүй.

Народ
3 жилийн өмнө
202.55.188.98

Ашгүй минь Мар сайхан юм бээ бөөн баяр баярлалаа.Нараа Болон сайд дарга нартаа хурдан гоё болговол болоо

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.51

Gyalaaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.