СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-01

🔴 LIVE: Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудал хэлэлцсэнийг танилцуулав.

. Хэрвээ зориулалтын бусаар ашиглах юм бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн газар эзэмших эрхийг нь цуцлах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Ерөнхий сайд даалгалаа.

Түүнчлэн тус газарт зориулалтын бусаар шинэ бүтээн байгуулалт хийхийг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд даалгажээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нь 1966 онд байгуулагдсан.

Найрамдал зуслан 1978 онд байгуулагдсан. Барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байсан. Цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн Засаг дарга нарт өглөө.

Найрамдал-2 зусланг Хөвсгөл аймагт байгуулах төсөв хөрөнгийг 2022 оны улсын төсөвт суулгуулах үүрэг өглөө.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Жанжин Лхагвасүрэнгийн гудамж Жуковын талбайд ард аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг үүрэг болгов.

Нийслэлийн хотын амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрх буюу Хүрээ амаржих газрын барилга байгууламж, өргөтгөл барих бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт тусгуулах даалгавар өгөв.  

ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх үүрэг чиглэлийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг чиглэл өглөө.

Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах үүнийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. "Бамбарууш" кафег анх үүсгэн байгуулагдсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болов. .

Хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр шилжүүлж, үйл ажиллагаа явуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.