ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 542 мянга гаруй хүн ковидоор өвчилжээ. Монгол Улсад хоногт өвчлөлийн 519 тохиолдол бүртгэгдлээ.
Манай улсад вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүс нь эхний 14 хоногтоо өвчилжээ. Вакцинд хамрагдаад 21-ээс дээш хоногтоо өвчлөх тохиолдол байхгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Дэлхий дахинд вакцинжуулалтаараа Израйль улс тэргүүлж байна. Тус улс хүн амынхаа 62.8 хувийг вакцинжуулсан бол дэлхийд хоёрдугаарт Монгол Улс орж байна. Манай улс хүн амынхаа 55 хувийг вакцинжуулаад байгаа юм.
Израйль, Монгол хоёрын дараа вакцинжуулалтаараа Их Британи, Арабын нэгдсэн эмирт улс, Унгар, Бахрейн, Чили, АНУ дэлхийд тэргүүлж байна.