Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ /2021.05.20/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8133 сорьцод шинжилгээ хийснээс 519 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 50618 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 461 нь Улаанбаатар хотод, 52 нь орон нутагт, 1 зөөвөрлөгдсөн, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Зөөвөрлөгдсөн нэг тохиолдолын хувьд өнгөрсөн сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрсэн байна. Тухайн иргэн нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бөгөөд 25 хоногийн дараа коронавирус илэрсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварын тохиолдол:
Орхон-8, Дархан-Уул-3, Сэлэнгэ-1, Төв-17, Архангай-9, Сүхбаатар-8, Говь-Алтай-5, Завхан аймаг-1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 805 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44391 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 24-92 настай найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 235 болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад мэдээ чинь худлаа юм бишүү 4-р сарын 26 нд ирсэн энэтхэг хүн чинь юу гэж одоо болтол тусгаарлагдах вэ ядаж 14 хоног тусгаарлана биз дээ.ямар утгагүй юм ярих юм.