Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргасан /дэлгэрэнгүй унших/. Үүнтэй холбогдуулж, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дараах мэдээлэл өглөө.
Т.Хүрэлбат:
-Ямар ч байсан батлан даалтад гаргахаар боллоо. Энэ хүн хэрэг хийсэн байж магадгүй, гэхдээ шүүхийн хараа хяналтад байлгана гэж шийдвэрлэлээ. Өнөөдөр гаргана гэсэн. Бичиг цаасны асуудал үлдээд байна.
Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нар буруутай юм бол яахаараа улсын нууцад авдаг юм бэ?! Б.Хурц нарын хийсэн ажил шүү дээ. "Төрийн нууцад байгаа учир дэлгэрэнгүй ярьж болохгүй байна" гэж хэлсэн Г.Эрдэнэбат яагаад ярьж чадахгүй байна гэхээр прокурортой холбоотой асуудал л байгаа юм.
Малгайгаа үлдээсэн гэдэг талаар олон жил ярьж байна. Э.Бат-Үүл одоо ичсэн хүн, хүн ална гэгчээр Ц.Нямдорж руу дайрч байна. Ц.Нямдорж энэ хэргийн араас олон жил явлаа. Хэвэнд нь байлгах гэсэн Э.Бат-Үүл нар энэ хүмүүс рүү дайрч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.