СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүнд хандан Улсын ерөнхий прокуророос гаргасан, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дээрх танхимын тэргүүн Б.Цогт илтгэн хэлэлцүүлсэн хурлаас Улсын ерөнхий прокурорын гаргасан хүсэлтийг хүлээн авч, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаалаа. Улмаар хэргийг прокурорын хяналтад буцтал хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ буюу батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн юм.

Харин Ц.Амгаланбаатар өөр хэрэгт шийтгүүлсэн ялаа эдэлж дуусаагүй учраас үргэлжлүүлэн хорихоор болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.