СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Болдмандал: Монгол улсын Ерөнхийлөгч удаа дараа Үндсэн хууль зөрчиж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хуульч Х.Болдмандал Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлсэн талаараа мэдээлэл өглөө. 

Хуульч Х.Болдмандал: 

-. Төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх ёстой байтал одоо эвдэн бусниулагч болоод байна. 

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/ны гишүүн Д.Ганбаяр Live TV-д 2021 оны нэгдүгээр сарын 11-нд өгсөн ярилцлагадаа "АН-ын ҮДХ-ны гишүүдийг Монгол улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзахдаа би дахин нэр дэвшинэ, өөрийн хүнээр намын даргаа тавина" гэж хэлсэн байсан.

Мөн, АН-ын дарга С.Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 25-ны 19 цагийн үед Ерөнхийлөгчийн шадар туслах Л.Түвшинжаргал гэдэг эмэгтэй утасдаад, хүнээр дугтуйтай бичиг хүргүүлсэн. Үүн дээр нь, өөрт нь холбогдуулж шалгаж байсан эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын орлогчийн шийдвэр байсан. Тэгээд

Сүүлийн үед шуугиад байгаа, өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг дээр удаа дараа шүүгч, прокурор, АТГ, цагдаа нар руу мөнгө шилжүүлсэн. Компьютерээс нь гэмт хэргийг хэрхэн шийдэх шүүхийн схем гарсан байсан шүү дээ. . Тэгэхээр энэ бүхэн нь Монгол улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэдгийн баримт, нотолгоо учир би өнөөдөр ҮХЦ-д хандан мэдээлэл өгч байна. 

-Энэхүү мэдээлэл дээр Цэц маргаан үүсгэвэл цаашид үйл явдал хэрхэн өрнөх вэ? 

-Маргаан үүсгэх эсэхийг ҮХЦ-ийн хэн нэгэн гишүүн нь 14 хоногийн дотор шийднэ. Хэрэв маргаан үүсгээд, үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол УИХ-аар хэлэлцэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.82

Ehleed ydaj maskaa zuu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.