LIVE: Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ

Сурталчилгаа
LIVE: Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 487 тамирчин оролцож байна. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдах ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 56кг жинд Б.Алтантулга манайхны салхийг хагалан, урамтай сайхан тулалдаж ялалт байгууллаа. Түүний тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Боксын ДАШТ нь уламжлал ёсоор өдөрт хоёр хэсэгт хуваагдан явагдаж байгаа ба өнөөдөр манай тулаанчдаас эхний хэсэгт эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдана. /В рингний тав дахь тулаан/

Харин Улаанбаатарын цагаар 00:00 цагт эхлэх хоёрдугаар хэсэгт эмэгтэйчүүдийн 57кг жинд Т.Номин-Эрдэнэ Казахстан, 60кг жинд Г.Бадмаараг Чехийн боксчинтой тус тус тулалдах хуваарьтай байна.  

А рингийг шууд үзэх:

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. TEMUULEN

    AMJILT

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0